Nandin | |
Vзvvлэнгийн төрөл, дизайныг тодорхойлохПрограмыг эхлvvлэхэд vзvvлэнгийн загварыг сонгохыг таниас асуусан цонх дэлгэцэнд гарч ирнэ. Дээрхи цэсээс сонголтуудын утга нь :· Auto Content wizard –бэлэн агуулгат загвар. Энэ нь тодорхой сэдвийн дагуу vзvvлэнгийн ерөнхий дизайныг гаргасан загвар. · Template – Маягт - слайдын бэлэн загваруудаас сонгоно. · Blank presentation – Хоосон vзvvлэн. Слайдын элементийн загвар. · Open an existing presentation – бэлтгэсэн vзvvлэнг нээх. Хэрэглэгчийн өмнө нь бэлтгэн хийж байсан vзvvлэнг нээнэ. Auto Content Wizard -г сонгосон vед Та Auto Content Wizard сонголтыг сонгосон vед загвар сонгох 6 шат бvхий цэсийг гаргана. 1-шат : Start-эхлэл Vзvvлэн байгуулах дарааллыг харуулсан схем гаргана. Дараагийн шатанд шилжихдээ Next , өмнөх шатанд шилжихдээ Back товчнуудыг ашиглан шилжих боломжтой. Харин Cancel товч энэ ажилгааг бvхэлд нь зогсооно.Finish товч эцсийн шатанд шилжvvлэх vvрэгийг гvйцэтгэнэ. 2-шат : Presentation type - vзvvлэнгийн төрөл Vзvvлэнгийн төрөлийг сэдэвчлэн нэгтгэсэн дараахи товчнууд гарах ба холбогдох товчлуурыг даран тэдгээрээс сонгоно. Энэ vед хажуугийн жижиг цонхонд тухайн сэдэвт хамрагдах vзvvлэнгийн жагсаалт гарах ба тvvнээс байгуулах vзvvлэнгээ сонгон Next товчлуурыг даран дараагийн шатанд шилжинэ. Энд : ·All – бvгд. vзvvлэнгийн бvх төрлvvдийн жагсаалт. · General – нийтлэг. Төлөвлөгөө тайлан зэрэг нийтлэг сэдвээр байгуулах vзvvлэнгийн жагсаалт. · Corporate - хамтын ажиллагаа. Vйл ажилгааны тухай vзvvлэнгийн жагсаалт. · Project – төсөл. Төслийн талаар бичих vзvvлэнгийн тайлан. · Operations/HR - vйл ажиллагаа. vйл ажиллагааны тухай vзvvлэнгийн тайлан. · Sales/Marketing – худалдаа/зах зээл. Бизнесийн холбогдолтой vзvvлэнгийн тайлан. · Personal – хувийн . хувь хvний мэдээлэл бvхий vзvvлэнгийн тайлан. · Carnegie Coach – хамтлаг. Хамт олны мэдээлэл бvхий vзvvлэнгийн жагсаалт. 3-р шат : Output options - vр дvн. Дараахи 2 нөхцөлийн аль нэгийг сонгон бэлтгэх vзvvлэнгээ юунд хэрэглэхээ сонгоно. · Presentations, informal meetings,handouts – илтгэл, албан бус уулзалт, гарын авалга. Илтгэл тавих албан бус уулзалт зохион байгуулах, гарын авлага бэлтгэхэд ашиглах. · Interner, kiosk – интернэт,киоск. Интернэт киоскод ашиглах. 4-р шат : Presentation style - vзvvлэнгийн хэлбэр. What type of output will you use – та vзvvлэнгээ ямар материал дээр бэлтгэх вэ? Гэсэн асуултанд дараахи хувилбаруудын аль нэгээр хариулна. · On- screen presentation – Компьютерийн дэлгэцнээ гаргах vзvvлэн. Бэлтгэсэн vзvvлэнг компьютерийн дэлгэц ашиглан гаргах. · Black and white overheads – хар ба цагаан тунгалаг хальс. Тунгалаг хальсан дээр хар цагаан өнгийн vзvvлэн бэлтгэх. · Color overheads - өнгөт тунгалаг хальс . тунгалаг хальсан дээр өнгөт vзvvлэн бэлтгэх. · 35mm slides – 35мм-ийн слайд бэлтгэх. Бэлтгэх vзvvлэнгээрээ гарын авлага бэлтгэх тохиолдолд Will you print handouts? –гарын авлага бэлтгэх vv? Гэсэн асуултанд Yes/No гэсэн хариултуудыг тус тус өгнө. 5-р шат : Presentations options - vзvvлэнд оруулах нэмэлт мэдээ. Enter information for your title slide – Эхний слайдад мэдээ оруулах. vзvvлэнгийн эхний слайдад дараахи мэдээг оруулахаар бол холбогдох хайрцгуудад бичнэ. · Presentation title - vзvvлэнгийн нэр. · Your name – таны нэр. · Additional information – нэмэлт мэдээлэл. Энд компанийн нэр , товч тайлбар г.м мэдээллийг оруулж өгнө. 6-р шат : Finish – төгсгөл. vзvvлэнг бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг оруулж дууссаныг илтгэсэн мэдэгдэл бvхий цонх гарах ба Finish товчийг дарж vзvvлэнг байгуулна. Сонгосон сэдвийн тань дагуу бэлтгэгдсэн vзvvлэн бvтцийн горимд дэлгэцнээ гарна. Мөн слайдын жишээг Color - өнгө гэсэн жижиг цонхонд харуулна. Оруулах мэдээллийн товч утгыг слайдуудад заасан байх ба холбогдох мэдээллийг бичиж эхлэнэ. Слайдад мэдээ оруулахын өмнө Slide View – слайдын горим-д товчийг дарж шилжинэ. Template –бэлэн маягт. Гэсэн соголтыг сонгосон vед : Энэ vед слайдын бэлэн загвар ашиглан vзvvлэн бэлтгэх боломжтой. Энэхvv нөхцөлийг сонгон ОК товчийг дархад слайдын төрөл бvрийн загварын жагсаалт бvхий цvнх гарна. Эндээс өөрсдийн сонирхосныг сонгоход Preview – урьдчилан харах цонхонд таны сонгосон слайдын загварын жишээ харагдана. vvний дараа ОК товч дарна. Шинээр байгуулах слайдын бvтцийн загвар бvхий цонх гарах ба тvvнээс хэрэгтэйгээ сонгон ОК товч дарна. Таны сонгосон загвар , бvтэц бvхий слайд байгуулагдах ба тvvнд холбогдох мэдээллийг оруулна. Blank presentation – хоосон vзvvлэн. Нөхцөлийг сонгоход слайдын бvтцийн загварийн жагсаалт бvхий цонх гарах ба тvvнээс сонгон ОК товч дарна. Энд жишээн дээр гарчиг, текст, зургаас бvрдсэн слайдыг сонгов. Ингэсний дараа таны сонгосон бvтэц бvхий слайд байгуулагдах ба тvvнд оруулах мэдээллээ оруулна. Open an existing presentation – бэлтгэсэн vзvvлэнг нээх . өмнө нь бэлтгэж хадгалсан vзvvлэн ба файлыг нээхэд энэ нөхцөлийг сонгоно. Бэлтгэсэн файлаа нээх дараахи нөхцлvvд бvхий Open цонх гарч ирнэ. Look in – хаана харах. Хайрцагт таны vзvvлэнгийн файл байгаа төхөөрөмжийг сонгоно. Vvний тулд хайрцгийн хажуугийн товчийг даран гарч ирэх жагсаалтаас төхөөрөмжийн нэр бvхий мөрөнд товшин сонгоно. Name – нэр хайрцагт таны сонгосон төхөөрөмж дээрхи файл, хавтасны жагсаалт гарах ба хэрэгцээтэй файл байгаа хавтсаа товшин сонгоно. Хэрэв файл тань дэд хавтсанд байгаа бол дэд хавтасны нэрэн дээр дахин угсраа товшино. Энэхvv vйлдлийг дэд хавтасны тоогоор давтана. Ингээд таны хэрэгцээтэй файлын нэр гарч ирмэгц тvvнийг сонгоно. Open – нээх товчлуурыг дархад таны сонгосон файл нээгдэнэ эх сурвалж: www.eschoolclub.mn Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудnom unshieemegteichuud АнгилалуудЗөвлөгөөсургалт инээмээр байна уу даалгавар ь-и болох болохгүй цахим тест Сүүлийн бичлэгүүдtsahim hicheel(гарчиггүй) Test Слайдын өнгийг өөрчлөх Vзvvлэнд слайд нэмэх, Vзvvлэнг хадгалах Vзvvлэнгийн төрөл, дизайныг тодорхойлох 2 nastai 4 nastai huu gaihmaar Эмээ бид 2ийн зун hugjilduh uu ene ih dajgui sanagdaad oruulchlaa aporizm aporizm aporizm surgamjit uguulleg-ehiin setgel НайзуудLierkangB_NBA |